Британийн Ultimo дотуур хувцасны брэндийн үүсгэн байгуулагч хатагтай Мишель Моне саяхан тун эвгүй байдалд оржээ. Вьетнам дахь үйлдвэрлэгчдэд зориулсан хэвлэлийн хуралд Мишелийг үг хэлээд дууссаны дараа 23 настай вьетнам залуу Тэн Фат Нгуен цэцгийн баглаа барьсаар түүн рүү дөхөж очжээ. Уг эр хэт намхан нуруутай байсан тул жаахан хүүтэй андуурсан хатагтай тэвэрч өргөөд зургаа даруулж эхэлтэл нэгэн бүсгүй ихэд эгдүүцсэн хоолойгоор: “Миний нөхрийг газарт хурдан буулга!” хэмээн орилжээ. Танхим дахь хүмүүс нижигнэтэл хөхрөлдөнгүүт Мишель ямар нэгэн зүйл болохоо байсныг ойлгосон гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )