Царайлаг хүмүүсийг баривчлах шийдвэр алдарт хосуудад хүнд тусчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 19

 Иранд өөрийн гоо үзэсгэлэнг гайхуулж, торон гивлүүр, ороолтоо аван үс, зүс, биеэ олонд харуулсан 170 гаруй модель бүсгүйчүүдийг ийнхүү хууль ёсоо уландаа гишгэсэн гэх үндэслэлээр баривчилж байгаа гэнэ. Дэлхий дахинаа Ромео, Жулиет гэх нэрээр алдаршсан, маш үзэсгэлэнтэй, дур булаам төрхтэй хосууд болох Элназ Голрох (Elnaz Golrokh), Хамид Фадаей (Hamid Fadaei) нар баривчилгаанаас зайлсхийн Катарын нийслэл Дубай хотыг зорьжээ. Хосуудын хувьд энэхүү шийтгэлээс зайлсхийн, Дубай хотын 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж байгаа бөгөөд өөрийн улсын энэ утгагүй бодлогыг эсэргүүцэж байгаа аж. Магадгүй тэд өөрсдийн иргэншлээ солихыг ч үгүйсгэхгүй юм. Бүсгүйн хувьд мэргэжлийн нүүр хувиргагч, будагч бөгөөд давхар моделийн чиглэлээр ажилладаг байна.

Харин түүний нөхөр Хамид Фадаей, хувийн бизнесийг хийж, мөн моделиор ажилладаг ажээ. Алдартай хосуудын хувьд нутагтаа хэсэг хугацаанд очих бодолгүй байгаа бөгөөд Дубайд ажиллаж амьдарна гэдгээ цахим хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчиддээ хэлсэн гэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top