Нэг биетэй эгч дүүс нэг хүнд дурлажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 21

Энэтхэгийн баруун Бенгалын Колката мужид 46 настай "аалз эгч дүүс" буюу Ганга болон Жамуна Мондал амьдардаг. Тэднийг ийн нэрийдсэний учир нь тэд тусдаа зүрх, элэг бөөр, хоёр хөл, тус тусдаа гартай, нэг ходоод гэдэстэй бөгөөд бие нь хэвлийн хэсгээр нийлсэн бүтэцтэй ажээ. Ганга, Жамуна нар ядуу тарчиг гэр бүлд өссөн учир ямар нэг мэс засалд оролгүй өдий хүрчээ.

Тэдний хувьд хэн нэгэнд хайрлаж дурлах хорвоогийн нэгэн үзэх гэдэг боломжгүй зүйл байсаар өдийг хүрчээ. Зөвхөн эр эмийн хайр дурлалын тухайд ч бус, эргэн тойрных нь хүмүүс бүхэлдээ тэднээс зайгаа барьж, өсвөр настай болох үед эцэг эх нь тэднийг бурханы шийтгэл хэмээн үзэж хөсөр хаясан байна. 

Гэхдээ одоо тэдний амьдрал ихэд өөрчлөгджээ. Тэд орон нутгийн циркэд ажилладаг бөгөөд аялан тоглолтоор явах үедээ дууны инженер нэгэн залуутай танилцсан аж. Дурлалт залуу ч мөн тэднийг  хайрлаж халамжилж эхэлсэн бөгөөд сайхан сэтгэлтэй залууг Жасимудин Ахмад гэдэг. 

Эгч дүүс тэр залууг хараад л дурлалт залуу нь мөн гэж нэгэн зэрэг мэдэрсэн бөгөөд Ахмад тэдний зовлон бэрхшээлийг өөрийнх мэт мэдэрч, хүлээж авдаг тухайгаа ярьсан байна

 

Эх сурвалж: Zuwluguu.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top