Үзэсгэлэнт Николь найман жилийн турш өлсөх өвчинөөр шаналжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 25

Хөгжмийн ертөнцийн супер оддын нэг дуучин Николь Шерзингер найман жилийн турш өлсөх өвчинтэй тэмцэхийн тулд өдөр бүр өөртэйгөө тэмцэлддэг байжээ. Хэдийгээр Николь Шерзингер “Pussycat Dolls” хамтлагт байсан боловч хамтлагийн охиддоо өвчнийхөө тухай огтхон ч дурсаагүй гэнэ.  Өвчнөөсөө маш их ичдэг байсан учраас хүмүүст хэлдэггүй байсан ч өдгөө энэ өвчнийг ялж чадсандаа баяртай байдаг гэнэ. Николь Шерзингер “Би өлсөх өвчнөөс болж өөртөө дургүй хүрч, ичиж, өөрийгөө маш их үзэн яддаг байсан. Их ч ганцаардсан. Би өвчнийхөө тухай хүнд хэлэхээс ичдэг байсан учраас урьд нь хэзээ ч энэ тухай ярьж байгаагүй. Бас би өөрийгөө хохирогч мэтээр бодохыг хүсээгүй учраас өвчнийхөө тухай гэр бүлийнхэндээ хэлж, тэдний сэтгэлийг өвтгөхийг хүсээгүй. Надад маш хэцүү байсан ч би ерөөсөө өвчнийхөө эсрэг эм хэрэглэж байгаагүй. Зөвхөн өөрийнхөө хүчээр үүнийг ялахыг хүссэн, ялж ч чадсан.” гэж ярьсан байна. Мөн тэрээр “Өлсөх өвчин бол миний дон, өөрийгөө өвтгөх бол миний муу зуршил” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top