Онгоц сүйрчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 11

ОХУ-ын нийслэл Москва хотын  зах хэсэгт тус улсын  байлдааны Су-27 онгоц сүйрч, нисгэгч нь нас баржээ. Батлан хамгаалах яамнаас энэ талаар мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сүйрсэн онгоц ОХУ-ын цэргийн армийн уран жолоодлогын "Оросын баатрууд” гэх нисэх багт харьяалагдаж байсан аж.

Онгоцонд зэр зэвсэг ачаагүй байсан тул сүйрсэн талбайд ямар нэг хохирол учруулаагүй гэдгийг мөн тэд онцолж байна. Сүйрсэн онгоц явах ёстой төлөвлөгдсөн нислэгээ дуусгаад Москва  дах бааз руугаа буцаж явахдаа унаж, нисгэгч нь амиа алдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top