Селин Дион өөрийн брэндтэй болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 11

Өөрийн амьдралыг дуу хөгжимд бүхэлд нь зориулсан Канадын дуучин Селин Дион одоо өөр салбарт хүч сорихоор шийдсэн байна. Дуучин эмэгтэй өөрийн нэрээр нэрлэгдсэн брэндийг бүтээхээр шаргуу ажиллаж байгаа аж. Гэр ахуйн бараа, бүтээгдэхүүн, өдөр тутмын бэлэн хувцас, оо энгэсэг зэрэг олон зүйлийг бүтээхээр төлөвлөжээ.

Дион бүсгүй лиценз олгодог Epic Rights пүүстэй хамтарч ажиллах гэнэ. Тус компанийн ерөнхий захирал Делл Фурано ирээдүйн хамтын ажиллагаагаа танилцуулсан бөгөөд дэлхийн хэмжээний одтой ажиллах болсондоо их баярлаж буй гэдгээ онцолжээ.

Талууд хэд хоногийн өмнө хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тэдний хамтын бүтээл ирэх оны намар олны хүртээл болох гэнэ. Эхний цуглуулгад гоёл чимэглэл, бэлэн хувцас, нүдний шил, гоо сайхны бүтээгдэхүүн, аялагчдад зориулсан бараа багтах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top