Доналд Трампын охин хулгай хийжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 27

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь нэгэнт тодорхой болоод буй үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трампын охин оюуны өмч хулгайлсан хэргээр шүүхэд дуудагджээ.

Эдүгээ 34 настай Иванка Трамп өөрийн нэрээр брэнд бүтээгдэхүүн гаргасан ч, түүнийг оюуны өмч хулгайлсан хэмээн Италийн дээд зэрэглэлийн гутлын брэнд “Aquazzura” шүүхэд өгсөн байна.

“Aquazzura” брэндийг Холливудын жүжигчин, дуучид олноороо авч ашигладаг бөгөөд АНУ-ын зах зээлд 785 ам.долларын үнэтэй байдаг аж. Гэтэл Трампын охины гаргасан брэндийн сандаал ердөө 145 ам.доллар байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top