Мессид 21 сар хорих ял оноов

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 07

Аргентин, Барселеона багийн домогт тоглогч Месси болон түүний эцэгт 21 сарын хорих ялыг Испаны шүүхээс өнгөрөгч Лхагва гарагт /2016.07.06/ оноосон бөгөөд Мессиг 2 сая евро, түүний эцгийг 1.5 сая еврогоор торгожээ.

Учир нь Месси болон түүний эцэг 2007 оноос 2009 онуудад 4,1 сая евротой тэнцэх татварыг нуун дарагдуулсан аж.

Мөн татварын “диваажин” гэгддэг татвараас зайлсхийх боломжтой Белиз, Уругвайд гэрэл зураг эзэмших эрхээс олсон орлогоо нуун дарагдуулсан байна.

Испанийн хуулийн системээр 2 жил хүртэлх хүгацаанд шоронд ял эдлэх бол тэнсэн авах боломжтой бөгөөд одоогоор түүний шоронд ял эдлэх эсэх нь тодорхойгүй байгаа аж. Тэрбээр мөн давж заалдах боломжтой юм байна.

news.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top