Бүтэн нэг сарын туршид үргэлжилсэн Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Португалийн шигшээ баг эх орондоо хүрэлцэн ирж, ялалтаа тэмдэглэлээ. Лисабон хотын төвд байрлах "Хөлбөмбөгийн парк"-т болсон арга хэмжээнд олон арван мянган хөгжөөн дэмжигчид нь хүрэлцэн ирсэн байна. Ням гарагт болсон тэмцээний шигшээ тоглолтод талбайн эзэн Францын шигшээ багийг нэмэлт цагт 1:0-ийн харьцаатайгаар буулган авснаар португалчууд түүхэндээ анх удаа “Европын аварга” гэх эрхэм цолыг хүртлээ. Ингэснээр Португалийн шигшээ баг 275 мянган еврогийн эзэн болж байна. Португалийн багийн ахлагч Криштину Рональду өвдгөндөө гэмтэл авч ахлагчгүйгээр тоглосон Португалийн багийн ганц гоолыг сэлгээгээр орж ирсэн довтлогч Эдер оруулан багаа Европын аварга болголоо.
Сэтгэгдэл ( 0 )