Япон бүсгүй хятадуудаас уучлалт хүсэв

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 19

БНХАУ-ыг доромжилсон зураг дээр лайк дарсаныхаа төлөө Японы жүжигчин, супермодель Кико хятадуудаас уучлалт гуйсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Түүнийг олон нийтийн сүлжээгээр хувийн үзэл бодлоо илэрхийлсэн хэмээн хятадууд буруутгасан аж.

Кико өчигдөр өөрийн Вейбо хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ. Тэрбээр “Намайг уучлаарай. Би дахин алдаа гаргахгүй. Олон хүнийг гомдоосондоо харамсч байна” гэж хэлсэн байна. 

Инстаграм хуудаст нийтлэгдсэн Хятадын тэрс үзэлтэн Ай Вейвейгийн Тань ань Миний талбай руу дунд хуруугаа гаргаж буй зураг болон Япон цэргүүдийн дурсгалын хөшөөний зурагт Кико лайк дарсан аж. Модель бүсгүй 2013 онд эдгээр зураг дээр лайк даржээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа заналхийлэлд өртөж байсан аж.

shuud.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөөжиг (112.72.11.67) 2016 оны 07 сарын 20

Уг нь бол энэ модел ухамсартай л юм байна Ер нь бол ямар ч хүн ямар ч улс орны иргэд ард түмэн хаана ч улс орноо муулуулахыг хүсэхгүй Тийм болохоор бид ч санаа авууштэй юм байна Энэ нийгмийн хөгжлийн хурдацтай мэдээлийн хэрэгсэлүүдээр бас ч болгоомжтой соёлтой ёс зүйтэй байх ёстойг сануулж байна Би ч улс орнуудыг мэддэг ч мэддэгүй ч хэзээ ч муулахыг хүсдэгүй Тэр тусмаа Хятад улсыг яагаад гэвэл хамгийн ажилсаг ёс журамтай ард түмэн би өмөөрдөг ажилсагаараа бол гайхалтай

0  |  0
Top