АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөний гол талбар олон нийтийн сүлжээ болно гэсэн таамаглал байгаа аж. "The Wall Street Journal" гэхэд Трамп, Хиллари Клинтон хоёрын цахим хэрэглээ, түүний боломжийг харьцуулан харуулж эхэлжээ. Сонины бичсэнээр цаашид Twitter /твийтер/ өрсөлдөөний гол талбар болон хувирч байгаа гэнэ.
Хиллари 2013 онд твийтерт аккаунт нээснээс хойш өнөөг хүртэл 5503 жиргээ, 7,453,805 дагалдагчтай болжээ. Харин Трамп 2009 онд жиргээнд нэгдсэн бөгөөд 32584 жиргээтэй байх бөгөөд түүний жиргээг 9,854,774 хүн хүлээн авдаг байна. Түүний дээд амжилт нь өдрийн 45 жиргээ бөгөөд Трамп дунджаар өдөрт 13 удаа твийтерийг ашигладаг ажээ. Харин Хиллари хоногт дундажаар 17 илгээлт бичиж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )