Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар ирэх есдүгээр сар худалдаанд гарах “Harper”s BAZAAR” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ярилцлагынхаа эхэнд Кейни “Надад их таалагдаж байна. Бид сая зургаа авахуулж дууслаа. Сэтгэгдэл өндөр байна” гэсэн бол Кардашиан “Надад таалагдаж байна. Хайртай хүн минь миний дэргэд байна. Бид жаргалтай байна. Тиймээ сая зургаа авахуулж дууслаа. Надад таалагдсан. Би сэтгүүлийн нүүрэнд тавигдах зургийг сонгох онцгой үүрэг хүлээсэн. Тун удахгүй эцсийн шийдвэрээ гаргах болно” гэж ярьжээ.
“Хүү Сэйнт Уэстийн хамтаар яагаад сэтгүүлд зургаа авахуулаагүй” шалтгаанаа Кейни “Хүү минь хэтэрхий балчир байна” гэсэн бол Кардашиан “Санал нэг байна” гэж хариулсан байна.
Хос хоёр дахь удаагаа сэтгүүлийн нүүрийг хамтдаа чимж буй юм. Өнгөрсөн 2014 онд хос том охин Норт Уэстийн хамтаар Америкийн “Vogue” сэтгүүлийг чимсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл ( 0 )