Японы гоо бүсгүй шалгаруулах тэмцээн Токио хотноо амжилттай зохион байгуулагдаж, титмийн эзнийг тодруулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Титмийн эзнээр Прияанка Ёшикава гэх 22 настай бүсгүй тодорчээ. Тэмцээний дараа япончууд интернэтээр дургүйцлээ илэрхийлэн гоо бүсгүйгээс титмийг нь хураан авахыг шаардсан байна.
Интернэт хэрэглэгчид гоо бүсгүйг “Бохир цустай эмэгтэй”, “Өнгөт арьст”, “Тэнүүлчин”, “Бадарчин”, Дүрвэгч” гэсэн аж. Учир нь титмийн эзнээр тодорсон гоо бүсгүй Энэтхэг гаралтай юм.
Прияанка Ёшикавагийн эцэг нь Энэтхэг ээж нь Япон билээ. Тэрбээр Токио хотноо төрсөн аж. Гоо бүсгүй ирэх онд зохион байгуулагдах “Ертөнцийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.
Өнгөрсөн оны ялагчаар мөн Африк гаралтай бүсгүй ялалт байгуулж дуулиан тарьсан билээ. Гоо бүсгүй Ариана Мияамото гэх бүсгүйн ээж нь япон бол аав нь африк юм.
Сэтгэгдэл ( 0 )