Apple Tree Communications компанийн судалгаагаар америкийн дуучин бүсгүй Тэйлор Свифт нийгмийн сүлжээн дэх хамгийн алдартай одоор тодорчээ. Түүний инстаграм, фэйсбүүк болон твиттер хуудсыг нийтдээ 246 гаруй сая хүн дагадаг гэнэ.
Хоёрдугаарт, 238 сая дагагчтай португаль хөлбөмбөгч Криштиану Роналду жагсчээ. Гуравдугаарт, дуучин Кэти Перри орсон байна. Түүнийг 219 сая хүн дагадаг аж.
Дөрөвдүгээрт, 205 сая хүнийг дагуулсан Селена Гомес орсон бол, тавдугаарт барбадос дуучин бүсгүй Рианна жагсав. Түүнийг нийгмийн сүлжээнд 190 сая шүтэн бишрэгч нь дагадаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл ( 0 )