Хүчнийхэн тусгай ажиллагаа явуулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 13

Гватемалын хэд хэдэн районд орон нутгийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх өргөн хүрээт тусгай ажиллагааг зохион байгуулсан байна.

 

Үүний үр дүнд “Мара Сальватруча” гэмт бүлэглэлийн 6 гишүүн, “Баррио-18” гудамжны бүлгийн 25 гишүүнийг тус тус баривчилжээ.

 

Баривчлагдсан хүмүүсээс хохирогчдын утасны дугаарууд, гар утсууд, хадгаламжийн дэвтэр, кредит картуудыг хураан авсан аж. Тусгай ажиллагаанд 280 цагдаа, гудамжны дээрэмчидтэй тэмцэх 80 ажилтан, хэд хэдэн саперчид оролцсон байна.

 

“Мара Сальватруча” бүлэглэлээс баривчлагдсан гишүүд нь Сальвадорын иргэд байсан бөгөөд тэд зэвсгийн хууль бус наймаа хийн мексикийн хар тамхичдад зардаг байсан аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сысжу(119.40.97.94) 2016 оны 10 сарын 13

өөрийн орныхоо тухай бич, гадаад ямар хамаатай юм

0  |  0
Top