Кэйт Миддлтон онгоцон дахь зорчигчдыг алмайруулав

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 13

Британийн угсаа залгамжлах ханхүүгийн гэргий Кейт Миддлтон буюу Кэтирин Уалкер Нидерландаас Лондон руу нисчээ.

Тэрээр хилийн чанад дахь оролцоогоо нэмэгдүүлэхээр бие даасан айлчлал хийсэн байна.

Хоёр хүүхдийн ээж, 35 настай Кэтирин Уалкер нислэгийн үеэр бие хамгаалагч болон ажилтнуудынхаа хамт явж байв.

Харин тэрээр онгоц газардахаас хэдхэн минутын өмнө дээд зэрэглэлийн бүхээгнээс гарах зөвшөөрөл авч жирийн иргэд шиг л зорчсон нь тэнд байгсдын хувьд цочир хэрэг болжээ.

 

Миддлтоныг орж ирэхэд бүгд утсаараа зураг авсан бөгөөд нэгэн зорчигч хэзээ ч iPhone утсыг нэг дор ийм олныг харж байсангүй гэсэн байна.

Миддлтоны хувьд Британийн онгоц шинэлэг зүйл биш юм. Учир нь түүний ээж Кэрол, аав Майкл нар хоёулаа онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан билээ.

Үүнээс өмнө 2014 онд ханхүү Уиллиам Мэмфисээс Даллас хүрэх бизнес нислэгт зорчиж олныг гайхашруулж байсан юм.


Хааны язгуурын гэр бүлийнхэн хувийн онгоцоор зорчих дүрэмтэй бөгөөд бизнес нислэгээр зорчих нь зөвшөөрөгдөөгүй юм. Энэ дүрмийг зөрчөөгүй цорын ганц хүн нь хатан хаан Элизабет юм.

Гэсэн хэдий ч хааны удмынхан бизнес нислэгээр зорчсоор байгаа төдийгүй хамгаалалтын албаны баг, заримдаа гэрэл зурагчдаа ч дагуулан явдаг байна.

Алдарт гэрэл зурагчин Артур Жон Эдвардс тэдний хэд хэдэн нислэгт хамт явжээ.

Хамгаалалтын алба аяллын чухал хэсэгт тооцогддог. Хунтайж Уиллиам, эхнэр Кэйт нар Австрали руу хийсэн бизнес нислэгийн үеэр 11 хамгаалалтын ажилтан болон бусад албаны ажилтнуудаа дагуулан явсан юм.

Хааны удмынхны баримтлах ёстой бас нэг дүрэм бол хаан ширээ залгамжлагч гэр бүлийнхэн аюулгүй байдлын үүднээс өөр нэгэн хөндлөнгийн хүнтэй хамт зорчдоггүй.

Кэмбриджийн гэр бүл хамгийн сүүлд Канадад Оттавагийн засгийн газарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр нислэг үйлдсэн байна. 

Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top