Доналд Трампын гар биен дээгүүр минь энд тэндгүй хүрч байсан, яг л наймаалж шиг...

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 13

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөн улам ширүүссээр... Мөрийн хөтөлбөр, намын чиг зорилго зэргээс хальж нэр дэвшигчдийн хувийн амьдрал тэр тусмаа бэлгийн хүчирхийлэлтэй нэр холбогдож эхэллээ. 

Бүгд Найрамдах намын Доналд Трампыг таван эмэгтэйд зүй бус үйлдэл хийсэн буюу биед нь зөвшөөрөлгүй хүрч халдсан гэх хэргээр буруутгаж байна. Тэдгээр нь 1980 болон 2005 онуудад болсон хэрэг аж. Хохирогч болсон таван эмэгтэйн гурав нь Трамп тэдний биед зөвшөөрөлгүй халдаж илж таалж бэлгийн харилцаанд орохыг шаардсан гэжээ. 

Өдгөө 74 настай Жессика Лийдс Доналд Трамптай нэг онгоцонд нэгдүгээр зэрэглэлийн онгоцонд сууж явсан байна. Тухайн үед яг Трампын хажууд сууж явсан бөгөөд эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрчээ. Түүний гар биеийн минь энд тэндгүй хүрч байсан. Яг л наймаалж шиг санагдаж байсан гэж тухайн үед 38 настай байсан Жессика ярьсан байна. 

Бусад дөрвөн эмэгтэй мөн Трампыг биед нь зүй бусаар хүрч, зарим тохиолдолд зочид буудалдаа урьсан зэрэг асуудлыг дэлгэн тавьжээ. 

Үүнээс өмнө Доналд Трамп Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны нөхөр Билл Клинтоныг албан ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа гурван эмэгтэйг хүчирхийлсэн гээд хохирогч эмэгтэйчүүдтэй хэвлэлийн хурал хийж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top