Осама Бен Ладены хүү эцгийнхээ өшөөг авна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 14

“Аль Каида“ бүлэглэлийн толгойлогч Осама Бен Ладены хүү Хамза хэмээх залуу сүүлийн үед АНУ-ын тусгай албадын анхааралд өртөөд байна. Түүний хийсэн янз бүрийн аудио бичлэгүүд “Бид бүгд Осама” нэрээр интернэтэд тавигдах болсон нь ийнхүү эрэн сурвалжлагдахад хүргэжээ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард анхны бичлэгээ тавьж, Сирид дайтаж байгаа лалын дайчдыг хүчээ нэгтгэн, Израильтай тэмцэхийг уриалсан бол  эцгийнхээ төлөө АНУ-аас өшөө авахаа зарласан юм. Тэрээр хамгийн сүүлд Саудын Арабчуудад хандан төрийн эргэлт хийхийг уриалсан байна. Ингэж байж л улс орныг нь бат атгасан АНУ-ын савраас гарч чадна гэж тэрээр үзэж байгаагаа дурдаад Саудын Арабын залуусыг Арабын хойг дахь “Аль Каида” бүлэглэлд нэгдэж, дайн тулааны туршлага олж авахыг уриалсан байв. Лалын алан хядагчдын интернэт сүлжээн дэх идэвхийг судалдаг SITE агентлаг энэ талаар мэдээлсэн юм.

АНУ-ын тусгай алба Хамзаг анхааралдаа авсан ч мэдээлэл тун хомс байгаа юм байна. Учир нь, Хамза Осама бен Ладены амиа алдсан Аботтабад дахь харшид амьдарч байгаагүйн дээр нас нь тодорхойгүй. Мөн интернэтэд тавигдсан бичлэгийг хэзээ хийснийг тогтоох боломжгүй нь мөрдөлтөд саад учруулж байгаа аж. 

С.Алдар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asam(220.80.157.182) 2016 оны 10 сарын 15

Sain jaal bna.Er osj Isgii sunanaa gej vnen vgshvv

0  |  0
Top