Гүйлтийн тамирчин Тайсон Гейгийн 15 настай охин буудуулж нас баржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 17

Дэлхийн аварга гүйлтийн тамирчин Тайсон Гейгийн 15 настай охин Тринити буудалцааны үеэр тэнсэн суманд өртөж золгүй байдлаар амиа алджээ.

 

Кентаки мужийн цагдаагийн газраас мэдээлснээр, уг хэрэг “Cook Out” рестораны гадна болсон бөгөөд хоёр машинтай этгээдүүд хоорондоо буудалцаж байсан аж.

 

Тринитиг хувийн машинаар эмнэлэгт хүргэж, тус эмнэлгээс Кентаки их сургуулийн эмнэлэгт хүргэсэн боловч охин амьсгал хураажээ.

 

Олимпийн наадамд АНУ-ыг төлөөлөн гурван удаа оролцож байсан Тайсон Гейгийн ганц охин Тринити мөн аавынхаа адилаар Лафает ахлах сургуулийн гүйлтийн тамирчин байсан аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top