АНУ-ын Батлах хамгаалах яамны харъяа Нисэгчгүй онгоцуудыг удирдах төвийн удирдлагын компьютерууд вирустжээ. "Wired" сэтгүүлд энэ талаар мэдээлсэн байна. “Крич” нэртэй уг бааз Невада мужийн нутагт байрладаг бөгөөд орхи Дорнодын орнууд болон Афганистан, Пакистан, Колумбийн нутагт цохилт өгдөг Predator, Reaper хэмээх нисгэгчгүй бөмбөгдөгч онгоцуудыг удирддаг юм. Wired нэр авсан уг вирусыг устгаж чадсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус бааз нь АНУ-ын онцгой объектод тооцогддог учир мэдээлэл гадагш гаргахгүй байгаа гэж зарим сайтад бичсэн байна. Тиймээс вирусын санамсаргүй, санаатай “зочилсон” нь мөн тодорхойгүй байгаа ажээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 1 )
Skynet ажиллагаанд орж байгаа юм байна даа Дэлхий сүйрэл 3-р дайн ойрхон боллоо