Энэ сарын эхээр АНУ-ын засаг захиргаанаас ОХУ-ын засгийн газрыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саад учруулах зорилгоор улс төрийн байгууллагуудын дотоод сүлжээг хакердсан хэмээн буруутгасан билээ.
Путин Энэтхэгт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын дараа оросуудын кибер ажиллагаа явуулсан хэмээх мэдэгдэл нь америкийн сонгогчдын анхаарлыг сарниулах зорилготой өөрсдийнх нь бүтэлгүйтэл гэж мэдэгдлээ.
Тэрээр Энэтхэгийн сэтгүүлчдэд “Би хүн бүрийг АНУ-ын найз нөхөд байхыг ятгамаар байна. Бид тэдний сонгуулийн кампанит ажилд нөлөөлөх зүйл хийхгүй” гэж ярьсан байна.
Путин 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хоёр талын харилцаа сайжирна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.
“Америк найзуудын талаар та нар юу ч гэж бодож болно. АНУ тагнуулын алба нь хүн бүрийг тагнаж чагнах үйл ажиллагаа явуулж байгаа ч юм билүү бид яаж мэдэхэв.
Харин шинээр мэдэгдсэн зүйл нь АНУ өндөр түвшний хамгаалалттай учир гаднаас нь халдах боломжгүй” гэж Путин хэлжээ.
Мөн тэрээр хэлэхдээ “Вашингтон ойрхи Дорнодын ядуу төр засаг, их хэмжээний өрийн асуудал зэрэг өөрсдийн дотоод алдаанаасаа сонгогчдын анхаарлыг холдуулж сарниулахын тулд Оросыг хөзөр болгон ашиглаж байна.
Энэ нь анхны тохиолдол ч биш юм. Өмнөх сонгуулийн судалгаанаас ч үүнийг харж болно. Хойшид ч тохиолдоно.
Сөргөлдөөнийг хүсч байгаа бол энэ нь бидний сонголт биш. Эсрэгээрээ Орос Америк хоёр дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах хүсэлтэй” хэмээн мэдэгдсэн байна.
Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )