АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар Цагаан ордон дахь хамгийн сүүлчийн оройн зоогонд Италийн ерөнхий сайд Маттео Рензи түүний гэргий хатагтай Агнес Ландини нарыг хүлээн авсан билээ.
Үе үеийн тэргүүн хатагтай нараас хамгийн энгийн атлаа нийгэмд байр сууриа илэрхийлж чаддаг Мишель Обама эр нөхрийнхөө ар талын албыг хариуцаж өнгөрөгч найман жилийн хугацаанд сайн эхнэр, сайн ээж, нийгмийн сайн зүтгэлтэн байсан хэмээн ард олон нь дүгнэдэг.
Тиймдээ ч түүнийг Цагаан ордныг орхиж явахад нь санана даа гэсэн хүмүүс олон бий гэнэ.
Тэрбээр Цагаан ордон дахь хамгийн сүүлчийн оройн зоогонд Ателиер Версачегийн алтлаг даашинзаар гоёсон нь төгс сайхан зохижээ.
Мишель нэг бус удаа хувцаслалтын тал дээр олонд шүүмжлүүлж байсан удаатай. Өнгөрөгч удаад БНХАУ-ын дарга гэргийн хамт АНУ-д ирэхэд Мишель Обамагийн өмссөн даашинз, үс засалтыг хэт их хичээсэн хэмээн шүүмжлэл дагуулж байсан.
Энгийн үедээ чөлөөтэй хувцаслалтыг эрхэмлэдэг тэргүүн хатагтайн энэ удаагийн сонголт үнэхээр “тэргүүн” сонголт байлаа хэмээн хүмүүс дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )