Энэтхэгт гарсан галын улмаас хохирогчдын тоо нэмэгдэх хандлагатай байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

Энэтхэгийн зүүн бүс нутагт байрлах эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт гал түймэр гарсны улмаас 19 хүн амь үрэгдэж, 106 хүн гэмтэж бэртсэн байна.

Гал сөнөөх багийнхан галыг унтраахаар ажилласаар байгаа бөгөөд эмнэлгийн цахилгаан богино холболт гэмтсэний улмаас гал гарсан байж магадгүй гэсэн дүгнэлтийг шинжээчид хийжээ.

Хохирогчдын ихэнх нь угаартаж нас баржээ. Зарим хүндээр бэртэгсэд шархаа даалгүй нас барж байгаа учраас амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм.  

Шархдагсдыг ойр хавийн эмнэлгүүдэд хүргээд байгаа аж.

Энэтхэг улсын ерөнхий сайд Нарэндра Моди уг золгүй явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн бөгөөд өөрийн твиттерт галд эрдсэн талийгаачдын гэр бүлийнхнээс хүлцэл өчин эмгэнэж байгаагаа бичжээ.

Одоогийн байдлаар гал сөнөөх багийн хүчийг нэмэгдүүлж 120 гаруй гал сөнөөгч галыг унтраахаар ажиллаж байгаа.

Эмнэлгийн ажилтан өвчтөнүүд айж сандарсандаа цонхоор үсрэхийг оролдож байгааг гал сөнөөгчид зогсоосон байна.

Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top