Меланиа Трамп бага ярьж, их шуугиулж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Доналд Трамп, Хиллари Клинтон нарын ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн Лас Вегасын Невада их сургууль дээр лхагва гаригт болсон билээ. Уг мэтгэлцээнд Меланиа Трамп 10-р сард болсон мэтгэлцээний үеэр өмссөнтэйгөө ижил хэв маягийн хувцаслалттай  хүрэлцэн иржээ.

Загвар өмсөгч байсан тэрээр өргөн загварын өмд бүхий хар өнгийн залгаа даашинз өмсөж, төрийн нарийн бичгийн дарга асантай цуг ирсэн бөгөөд Ralph Lauren-ы цуглуулгаас сонголтоо хийжээ.

1790 долларын үнэтэй залгаа даашинзыг итали материалаар Америкт үйлдвэрлэсэн байна.

Тэрээр хар савхин бүс зүүсэн нь Александр Мккүиний аралтай аж.

Дагавар охин Иванка Трамптай ижилсэн хөлөөсөө толгой хүртлээ хар өнгөөр хувцасласныг цахим сүлжээгээр гашуудлын мэт хэмээн шүүмжилжээ.


Net-a-Porter.com-оос хувцас хунараа худалдан авдаг байсан Меланиа харин энэ удаа Ralph Lauren брэндийн хувцсыг олны өмнө өмсөөд байгаа нь энэ.

Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй нөхрийнхөө сонгуулийн кампанит ажил болон телевизийн нэвтрүүлэгт тэрээр тун ч бага ярьж байгаа юм.

Үг хэлэх нь амжилтгүй болох үед тэрээр хувцас загвар луу хүмүүсийн анхаарлыг хандуулж түүнийхээ тухай шуугиан дэгдээж эхэлдэг.


Coco Chanel, Yves Saint Laurent нар 1960-аад онд анх загварыг нэвтрүүлж дэлгэрүүлсэн бөгөөд 1980-аад онд албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн костьюмыг илүү эмэгтэйлэг загвартай болгохын тулд туузан зангиаг нэмж зүүдэг болсон байна.

Маргарет Тэтчер, Диана гүнж, Нэнси Рэйган нарыг ийн хувцасладаг байсныг фэнүүд нь санаж байгаа байх.

Харин Меланиг энэ загварыг дахин сэргээх болсныг феминист үзэлтэй нь холбон тайлбарлаж байна. Эсвэл тэр үнэхээр энэ загварт дуртай байж болох юм.

7-р сард Словени гаралтай хатагтай “орчин цагийн сүйт бүсгүй” хэмээх дэлбэгэр ханцуйтай цагаан даашинз өмсчээ. Роксанда хэмээх серб гаралтай дизайнер эл загвараараа түүний гарал үүслийг тодотгож өгсөн байна.





Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top