Гар хийцийн үрлэн сумтай буугаар цагдаагийн амь насыг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Өмнөд Солонгос улсад өнгөрсөн Мягмар гаригт гар хийцийн, үрлэн сумай буугаар цагдаагийн ажилтныг буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Хэргийг насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргээр 9 жил шоронд ял эдэлж байгаад 2012 онд суллагдсан 46 настай Сонг гэгч этгээд үйлдсэн байна.

Сэжигтэн Сонг-ийн хөлөнд байрлал тодорхойлох цахилгаан бугуйвч зүүлттэй байсан боловч тэрээр хэрэг гардаг өдөр уг бугуйвчийг хөлнөөсөө салгаж хаясан тухай дохио мэдээлэл цагдаагийн Хянах төвд очсон ажээ.

Цагдаагийн гурван ажилтан дохиолол авсан даруй түүнийг саатуулахаар очсон ба энэ үед сэжигтэн тэдний өөдөөс үрлэн сумтай гар хийцийн буугаар 10-н удаа буудсаны улмаас цагдаагийн нэг ажилтан амь насаа алдаж, 2 ажилтан гэмтсэн юм байна.

Сэжигтэн хэлэхдээ "Үрлэн сумтай буу хийх аргыг интернэтээс олж мэдсэн, харин үрлэн сумыг өөрөө хийсэн. Миний саяхан нүүж орсон байранд намайг алах зорилгоор дэлбэрэх бодис тавьсан юм шиг санагдсан.Тэр бодисыг намайг барихаар хөөж байсан цагдаа нар тавьсан тул би амь насаа хамгаалахын тулд өөдөөс нь буудсан" хэмээн мэдүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(139.5.218.232) 2016 оны 10 сарын 21

X(

0  |  0
ИРГЭН(139.5.218.232) 2016 оны 10 сарын 21

БОЛЬЁ ОО

0  |  0
Top