АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. БНН-аас нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп өрсөлдөгч Хиллари Клинтоныг авлигач, дэлхийн түвшинд худлаа ярьдаг эмэгтэй гэж нэрлэжээ.
Тэрээр Нью Йорк хотноо иргэдтэй уулзах үедээ “Хиллари Клинтон урьд өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан улстөрчдөөс авлигад хамгийн ихээр идэгдсэн нь ч байж мэднэ” гэжээ. “Х.Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байх хугацаандаа Клинтоны сан болон түүнтэй холбоотой хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулан авлига авч, 21.6 сая ам.доллараар хөрөнгөжсөн” гэж тэрээр мэдэгдсэн байна. Мөн “Иранд тавьсан хоригийг чангатгах, Ливид эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх боломж түүнд байсан. “Лалын улс”-ыг газар авахуулахгүй байх ч боломж байлаа. Гэвч дандаа буруу шийдвэр гаргаж байсан. Түүний очсон газар болгонд аллага хүчирхийлэл гарч, хүмүүсийн нулимс урсдаг. Ийм хүнийг өндөр албан тушаалд томилсон нь л бидний хамгийн буруу алдаа байсан юм” гэжээ.
С.Алдар
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
замын цагдаагийн урд талийн нархан хотхоны гомо мөнхжаргал арай дэндүү даварч байна чи бүр төмөр замд амьдардаг байх үеэсээ л банди нар шохоорхдог байсан биз дээ чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү мангараа