Номхон далайн уснаа дэгдэж эхэлсэн Хайма далайн хар шуурга Хонконгийн эрэгт хүрээд байна. Гамшигт үзэгдлийн улмаас сургууль цэцэрлэг, төрийн албан байгууллага, банкууд хаагдаж, Хонконгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа тасалджээ.
Хонконгийн эрх баригчид Хайма хар шуурга нүүрлэснээс аюулын түвшний 8-р зэрэг тогтоосон бөгөөд орон даяар аюулгүй байдлаа чангатгаад байгаа аж. Мөн эрэг хавийн нутгаар далайн давалгааны хүч нэмэгдэж, Макао-Хонконгийн хооронд далайн тээврийг зогсоосон байна. Далайн боомтуудын үйл ажиллагааг түр зогсоосноор барахгүй эх газрын Хятадтай харилцаа холбоогүй болжээ.
Хонконгийн олон улсын нисэх буудалд 500 гаруй нислэгийг хойшлуулж, 189 нислэг цуцлагдаад байна. Филиппин болон Хонконг арлыг дайрсан Хайма далайн хар шуурга Хятадын Гуандун мужийг чиглэн урагшилж байна гэж цаг уурчид мэдээлжээ.
Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
замын цагдаагийн урд талийн нархан хотхоны гомо мөнхжаргал арай дэндүү даварч байна чи бүр төмөр замд амьдардаг байх үеэсээ л банди нар шохоорхдог байсан биз дээ чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү мангараа