Венесуэлд төрийн эргэлт гарсныг парламент зарлажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 24

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог төрийн эргэлт зохион байгуулсан гол этгээдээр зарлажээ. Сөрөг хүчнийхэн ихэнх суудлыг нь авсан Парламентын шуурхай хуралдаан дээр одоогийн төрийн тэргүүнийг Үндсэн хууль зөрчлөө хэмээн буруутгасан байна.

 

Сөрөг хүчнийхний үзэж буйгаар, ерөнхийлөгчийг огцруулах эсэх тухай бүх нийтийн санал асуулга явуулахыг Мадуро хориглоод байгаа аж. Үүнтэй холбогдуулан сөрөг хүчнийхэн олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж буйгаа мэдэгдсэн байна.

 

Тус улс дахь Ардчилсан эв нэгдлийн төлөөх Эвсэл санаачлан Мадурог огцруулах гарын үсэг цуглуулах кампанит ажлыг идэвхтэй зохион байгуулж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад, ард түмний 70 орчим хувь нь өнөөгийн ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэмжихгүй байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top