Эмгэнэлтэйгээр живсэн “Титаник” хөлгийн шүүгээний зэвэрсэн түлхүүр дуудлага худалдаан дээр 104 мянган доллараар арилжаалагджээ. Энэ тухай Associated Press-д мэдээлсэн байна.
Henry Aldridge&Son-ын дуудлага худалдааны анхны үнэ энэхүү нийт үнийн дүнгийн бараг гуравны нэгтэй тэнцэхээр байсан аж. Дуудлага худалдаагаар мэргэшсэн шинжээчдийн үзэж буйгаар, энэ лот нь “асар ховор”-д тооцогдож байгаа гэнэ.
Уг түлхүүр 1912 онд хөлөг онгоцны үйлчлэгч, 23 настай Сидни Седьюнарийн цогцосноос олдсон бөгөөд үүний дараахан талийгаач үйлчлэгч эрийн эд зүйлсийг түүний жирэмсэн эхнэрт илгээсэн аж.
Тэдгээр эд зүйлсээс заримыг нь музейн үзмэрт шилжүүлж, харин энэхүү түлхүүрийг гэр бүлдээ авч үлдсэн байжээ. Ингээд уг түлхүүр тэдний гэр бүлийн үе удам дамжин явсаар Австралид очсон аж.
Сэтгэгдэл ( 0 )