Обама: Трамп бол угийн л хөнгөн хийсвэр хүн

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

Эрх баригч Ардчилсан намын сонгуулийн өмнөх сангийн хандив цуглуулах арга хэмжээн дээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үг хэлэх үедээ Цагаан ордны тэргүүний өндөр сэнтийд өрсөлдөгч, бүгд найрамдахч Дональд Трампыг “угийн буурь суурьтай хүн биш” хэмээн дүгнэдэг тухайгаа мэдэгдсэн байна.

 

Хандивын арга хэмжээнд оролцохоор хуран цугларагсдад хандан Барак Обама дараах байдлаар Дональд Трампыг тодорхойлжээ: “Америк бол агуу орон. Тэр хэрэв хэрэгтэй гэж үзвэл юуг ч даван туулж чаддаг. Харин угийн хөнгөн хийсвэр, буурь суурьгүй хүн АНУ-ын бүх ард түмнийг төлөөлөн манай орны нэрийн өмнөөс дэлхийн хэмжээний ажил үйлст оролцохыг л хүлээн зөвшөөрч чадахгүй. Түүний ёсзүйн хэм хэмжээ болон тэсвэр тэвчээр бусадтай харьцуулахад үнэхээр асуудалтай” гэсэн байна.

 

Үүний зэрэгцээ, тэрээр Ардчилсан намаас өрсөлдөж буй Хиллари Клинтоныг “Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд хэзээ нэгэн цагт өрсөлдөж байсан хүмүүсээс хамгийн мэргэшсэн хүн нь” хэмээн тодорхойлсон аж.

 

“Хиллари Клинтоны өрсөлдөгчийн талаар авч үзэхдээ, тухайн хүн чухам яагаад энэхүү өндөр албан тушаалд тохиромжгүй вэ гэдгийг бодолцох нь зүйтэй байх. Учир нь, түүнийг амаа нээх бүрд та бүхэн үүний нотолгоог мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч цохон дурдсан байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.166) 2016 оны 10 сарын 26

ҮНЭХЭЭР БУУРЬ СУУРЬГҮЙ ХҮН ШИГ БАЙНА ЛЭЭ.ЯРИЛЦЛАГААС НЬ ХАРАХАД ИЛТ

0  |  0
eej(202.179.23.110) 2016 оны 10 сарын 25

Her uneheer son in gun bilee

0  |  0
Top