Солонгос улс сурах бичигтээ хүртэл түүхийг гуйвуулж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн шууд оролцоотойгоор хэвлэгдэх гэж буй түүхийн “Нэгдмэл сурах бичиг” солонгосчуудыг талцахад хүргээд байна. Шинэ сурах бичигт БНСУ-ын түүхийг хэтэрхий гоёчилж, Хойд Солонгосыг илт буруушаасан агуулга орсон нь ийнхүү судлаачид төдийгүй иргэдийг бухимдуулжээ. Сөрөг хүчний удирдагч Ким Му Сон “Шинэ сурах бичгийн асуудал манай улсад дарангуйлагчийн дэглэм тогтсоныг харууллаа” гэж хэлснээс үзвэл асуудал үнэхээр ноцтой байгаа бололтой.

Шүүмжлэгчид түүхийн нэгдмэл сурах бичгийг доорх дөрвөн үнэдэслэлээр шүүмжилж байна. Шинэ сурах бичигт нэгдүгээрт, коммунизмыг эрс буруушаах замаар Хойд Солонгосын эсрэг чиглэсэн суртал ухуулга шингээжээ. Хоёрдугаарт, Японы дарангуйллын үед цэргийн хэрэгцээнд үйлчилдэг байсан солонгос эмэгтэйчүүдийн түүхийг оруулснаараа Наран улсын эсрэг чиглэсэн гэнэ. Мөн дундад зууны үеийн үлгэр домог шахуу болсон хүмүүсийн талаар оруулсан, Солонгос нь үргэлж ардчилал мандсан улс байсан мэт харуулахыг хичээсэн нь цэвэр Ерөнхийлөгч Пак Гын Хегийн “тархи угаалт” гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Сурах бичиг 2017 оны хичээлийн жилд хэвлэгдэх аж.      

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
od(202.70.46.236) 2016 оны 10 сарын 26

jinhene ineed hurchlee solongos odoo l hugjsun bolhoos tuuhendee negch udaa daind yalj bgagui uls shuudee. Amerik bgagui bol hoid solongost barag yalagdaj bsan uls shudee

0  |  0
Top