Пакистаны Кветте дэх цагдаагийн академи руу зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас 48 хүн амь үрэгдсэн байна.
10-р сарын 25-ны мягмар гаригт шилжих шөнө автомат буу болон тэсрэх бодисоор зэвсэглэсэн бүлэг этгээд цагдаагийн сургалтын төв рүү дайрч, 200 орчим хүнийг барьцаалсан бөгөөд тусгай тасгийн дайчид зарим сонсогчдыг чөлөөлж амжсан аж.
Тус нутаг дэвсгэр дээр байсан гэрчүүдийн өгүүлж буйгаар, хэргийн газарт дэлбэрэлтүүд болж, буун дуу сонсогдож байсан гэнэ. Алан хядагчид гурвуулаа байсан бөгөөд бүгд амиа золиослогчийн бүс зүүсэн байсан хэмээн Пакистаны армийн төлөөлөгч мэдэгджээ.
Амиа золиослогчдын хоёр нь тэсрэх төхөөрөмжөө ажиллуулан олон хүний аминд хүрч амжсан ба гурав дахийг нь армийн цэргүүд буудан хөнөөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )