АНУ-ын Юта мужийн Солт-Лейк-Сити хотноо өсвөр насны нэгэн хүү ангийнхаа сурагчтай маргалдан буудсан байна. Энэ тухай Associated Press агентлаг орон нутгийн эрх баригчдын мэдээлэл дээр үндэслэн нийтэлжээ.
Өчигдөр орон нутгийн цагаар 15:00 орчимд сурагчид маргалдаж эхэлсэн бөгөөд удалгүй буун дуу сонсогдсон аж. Сургууль руу орох хаалгыг түр хугацаагаар хаан, шархадсан сурагчийг эмнэлэгт хүргэсэн байна.
Хууль сахиулах байгууллагын ажилтнууд гал нээсэн сурагчийг баривчлан мөрдөн шалгаж байгаа бөгөөд зарим эх сурвалжид мэдээлснээр, маргалдсан сурагчид 12 настай байсан гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Belen buutai yawdag aa