АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп тус улсын хэвлэл мэдээллийнхнийг ахин шүүмжилсэн байна.
“Бид хамтдаа энэхүү бохирдсон систем болон авлигажсан медиаг ялах болно. Хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа тэдгээр хүмүүсээс илүүтэй авлигажсан хэсэг хараахан алга байна. Тэд бүгд биш, гэхдээ л ихэнх нь. Тэд бол авлигад идэгдсэн бүлэг этгээдүүд” хэмээн Трамп Флоридад өөрийг нь дэмжигчдийн өмнө илтгэл тавихдаа дурдсан байна.
Тэрээр өмнө нь нэг бус удаа хэвлэлийнхнийг, ялангуяа CNN, New York Times зэргийг өөрөөс нь хахууль авахын тулд шантаажилсан хэмээн мэдэгдэж байсан билээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11-р сарын 8-нд явагдах бөгөөд урьдчилсан санал асуулгын дүнгүүдээс харахад, ардчилагчдаас нэр дэвшиж буй Хиллари Клинтон өрсөлдөгч Трампаас 5% орчмын илүүтэйгээр явж байгаа билээ. Хаашаа ч хэлбэлзэж болзошгүй “маргаантай” мужуудад ч 2-3% илүүрхэж байгаа хэдий ч энэ нь бэлэгдлийн чанартай шахуу юм.
Харин бүгд найрамдахч нэр дэвшигчийн хувьд, Их Британийн оршин суугчдын Европын Холбооноос гарах эсэх тухай бүх нийтийн санал асуулгын үед ажиглагдсан Brexit стилээр ялах болно гэдгээ амлаад байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )