Эцэг тогтоохоор Бельгийн хаан асныг шүүхэд дууджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

Дельфин Боэлийн эцгийг тогтоохтой холбогдуулан Бельгийн хаан асан Альберт II-ыг шүүхэд дуудсан байна. Боэль түүний хууль бус охин гэдгээ батлаад байгаа аж.

 Le Soir-т мэдээлснээр, шүүхийн зүгээс анх удаа Альберт II-ыг албадан дуудаж байгаа гэнэ.  Шүүх хуралдаан 2017 оны хоёрдугаар сарын 21-нд товлогджээ.

 

Энэхүү асуудалтай холбоотой шүүхийн үйл явц 2013 оны зургаадугаар сард Дельфин Боэлийн нэхэмжлэлтэйгээр анх үүсч байсан бөгөөд тухайн үед Альберт II төрийн тэргүүний халдашгүй байдлаа ашиглан асуудалд хандсан аж.

Харин түүний дараахан, 2013 оны долдугаар сард өөрийн хүү Филиппийн ашиг тусын тулд хааны сэнтийгээсээ буусан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top