Б.Обама хэлсэндээ хүрээгүйнхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өөрөө санаачилсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиас даатгалын тухай бүлгийг батлуулж чадаагүйдээ ард түмнээсээ хүлцэл өчлөө. 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэхээр сүүлийн зургаан жилийн турш ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тэрбээр Бүгд найрамдах намын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж Эрүүл мэндийн тухай хуулийг дэмжинэ гэдэг амыг нь авч чадсан билээ. Гэвч энэхүү хуулиас ядуу иргэдэд зориулагдсан хямд даатгалын тухай хэсэг нь батлагдахааргүй болжээ. Даатгалын компаниуд шинэ хуульд орж байгаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ илэрхийлсэн бичгийг Ерөнхийлөгчид илгээсэн байна. Нэгэнт даатгалын компаниуд хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн учир одоо бага орлоготой иргэд харьцангуй хямдаар даатгалд хамрагдах боломж үгүй болжээ. Ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Бид ярьж байсан шигээ тийм сайн хууль батлуулж чадсангүй. Уг нь бид арай өөр төлөвлөгөөтэй байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа” хэмээн өгүүлжээ. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top