АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хиллари Клинтон түүний цахим захидлууд задарсан хэргийг шинээр мөрдөх болсон нь одоогийн нөхцөл байдалд төдийлөн өөрчлөлт оруулахгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.
Хиллари Клинтоны шинэ цахим захидлууд хөндлөнгийн хэрэгслүүд дээр олдсон талаар өмнө нь Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ мэдэгдэж байсан билээ. Эдгээр захидлуудад нууц мэдээлэл байгаа эсэхийг шалгах зорилгоор өмнөх хэргийг сэргээсэн юм байна.
Хиллари Клинтон АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын өндөр албан тушаалд байхдаа ажил албаны хэрэгцээнд хувийн цахим шуудангаа ашигладаг байсантай холбогдуулан ХМТ мөрдөн шалгаж байсан билээ. Клинтоны энэхүү байдлыг “хэт хайхрамжгүй” хэмээн дүгнэсэн хэдий ч ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар нэг байдлаар буруутгаагүй байгаа аж.
Хиллари Клинтон хэвлэлүүдэд хандан мэдэгдэл хийхдээ, ерөнхийлөгчийн сонгууль болоход 11 хоног үлдээд байгааг дурдсан байна. Тэрээр ийм богино хугацаа үлдээд байгаа учраас америкчууд бүхий л баримт фактыг нэн даруй үзэх шаардлагатай гэжээ.
ХМТ-ны захирал Коми эдгээр захидлууд төдийлөн их ач холбогдолтой эсэх талаар сайн мэдэхгүй байна хэмээн мэдэгдсэн аж. “Өнгөрсөн долдугаар сард энэ захидлуудтай холбоотой гарсан дүгнэлтийг одоогийн шинэ мөрдлөг өөрчлөхгүй гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Хиллари Клинтон онцлон дурджээ.
Сэтгэгдэл ( 1 )
ТРАМП ХМТ ний мэдэгдлийн дараа: СОНГУУЛЬТАЙ СОҢГУУЛЬГҮЙ БИ ЯЛАХ Н ТОДОРХОЙ БОЛЛОО ГЭЖ МЭДЭГДЭВ. БРАВО