АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ Хиллари Клинтоны хувийн шуудантай холбоотой өмнө гаргасан алдаагаа засна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр энэхүү мөрдөн шалгах шинэ ажиллагаа нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хатагтайн булхайг уудлах явдалд шинэ уур амьсгал оруулах болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Дашрамд өгүүлэхэд, ардчилагчдаас нэр дэвшигч хатагтай Клинтон өөрийн өрсөлдөгчийн зүгээс ирж буй дайралтуудаас гадна намын журмын нөхөд дотроо ч зарим нэгэн таагүй явдалтай тулгараад байгаа бололтой. Жишээ нь, түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Жо Байденыг төрийн нарийн бичгийн дарга болгохоор амласан байна. Харин одоогийн дэд ерөнхийлөгч тэрээр Хиллари Клинтоны засаг захиргаанд ямар нэгэн албан тушаал хашихыг хүсэхгүй байна гээд тухайн саналаас татгалзсан аж.
Сэтгэгдэл ( 0 )