“Дэлхийн хамгийн харамч тэрбумтан” нэрээрээ алдартай швед эр Ингвар Кампрад 1973 оноос хойш анх удаа эх орондоо татвар төлсөн талаар The Telegraph сонин мэдээллээ. Тэрбээр Шведийн татварын албанд 2015 оны ашгаа 17.7 сая швед крон хэмээн мэдүүлж, зургаан сая кроны татвар /640 мянган евро/ төлжээ.
Дэлхий даяар салбартай тавилгын сүлжээ IKEA-г үндэслэсэн тэрбээр татвар хэт өндөр байна гэсэн шалтгаанаар 1973 онд төрөлх Шведээсээ гарч, хөрш Швейцарьт суурьшсан юм. Үүнээс хойш эх орондоо очилгүй байсаар 2013 онд эхнэр Маргарет Стеннер нь нас барсны дараа л төрөл төрөгсөддөө ойртох зорилгоор Шведэд буцаж иржээ. Тэрбээр 2013 оны арванхоёрдугаар сард IKEA-гийн удирдлагаас чөлөөлөгдөж, хөвгүүд Питер, Йонас, Маттиас нарт эрх мэдлээ шилжүүлсэн. Гэхдээ компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий Stichting Ingka Foundation, Interogo Foundation гэсэн хоёр сангийн захирлуудын зөвлөлийн дарга хэвээр үлдсэн юм.
И.Кампрад IKEA группыг 1943 онд, 17 настай байхдаа үндэслэсэн бөгөөд 2014-15 оны санхүүгийн жилд 31.9 сая еврогийн ашиг олжээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 3 )
Швед Швейцар хоёр хөрш үү?
Швед Швейцар хоёр хөрш үү?
Швед Швейцар хоёр хөрш үү?