Д.Трамп лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг бүрмөсөн хориглох уу

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 31

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж буй тэрбумтан Дональд Трамп Калифорнид гарсан халдлагын дараа “Лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь өрсөлдөгчдийнх нь “зууш” болсон билээ. Түүнийг анх ингэж мэдэгдэхэд Цагаан ордны зүгээс хүлээцтэй хандсан бол Өмнөд Каролина мужийн сонгогчидтой уулзах үедээ дээрх санаагаа дахин баталгаажуулахад яаралтай мэдэгдэл хийхэд хүрчээ. “Ноён Д.Трампын дэвшүүлсэн санаа нь байж болшгүй бөгөөд нэгдсэн улсын үнэт зүйлд ноцтойгоор харшилж байгааг” мэдэгдэлд онцгойлон дурьдсан байв.

Калифорнийн халдлагын дараа явуулсан санал асуулгад нийт америкчуудын 25 хувь нь лалын шашинтнуудад хандах хандлагаа сөрөг тал руу өөрчилсөн хэмээн хариулсан бөгөөд Д.Трампыг энэхүү 25 хувьд таалагдах  өнгөцхөн зорилгоор маш бодлогогүй мэдэгдэл хийлээ гэж буруутгаж байгаа юм.

Д.Трамп нэр дэвшиж хугацаандаа БНН-ын бодлогоос хальж гарсан мэдэгдлийг удаа дараа хийж, намаасаа банга хүртэж байсан. Энэ удаа ч өрсөлдөгч нар нь өөлж, хэт туйлширсан буюу “Нуухыг нь  авах гээд нүдийг нь сохлох”-той утга нэг үйлдлийг “Д.Трампын арга барил” хэмээн нэрлэх болжээ.

 

Д.Ирээдүй   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top