Д.Медведев америк доллараас татгалзахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 31

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев ам.доллараас татгалзаж, өөр, өөрсдийн үндэсний валютаараа гүйлгээ хийж болдог санхүүгийн тусгай тогтолцоо үүсгэхийг Шанхайн хамтын ажиллагааны гишүүн болон хамтран ажиллагч орнуудад уриаллаа.

Оросууд энэ асуудлаар анхны алхмаа хийж, Москвагийн хөрөнгийн биржид ам.долларын оролцоогүй рубль-юань, рубль-тенге хэлбэрээр туршилтын арилжаа хийгдээд эхэлчихсэн юм байна. “Энэ бол зөвхөн жишээ, энд байгаа улс орон бүр нэгдэх юм бол үндэсний валютынхаа үнэ цэнийг нэмэгдүүлж чадна. Бидний өмнө олон том төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр хүлээгдэж байна. Тиймээс дээрх төслүүдэд хэрэгжүүлэх санхүүгийн механизмаа боловсруулах зайлшгүй шаардлага байна” гэж Д.Медведев онцолжээ.

 


БНХАУ-ын санаачлагаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хэмээх санхүүгийн аварга бүтэц байгуулагдсан билээ. 100 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй энэ банк Азийн орнуудад дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх юм. Хэрвээ ам.долларын хомсдол бий болох зэрэг төлөвлөгдөөгүй бэрхшээл гарсан тохиолдолд Д.Медведевийн санал болгосон хувилбарыг судалж үзэхээс өөр аргагүй болно гэдгийг ШХАБ, БРИКС-ийн орнууд хүлээн зөвшөөрч байгаа юм.    

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7777(202.179.29.100) 2016 оны 11 сарын 01

Сүүлийн 2-3 жил гаднаас дандаа алт худалдаж аваад байсан ингэх гэж байсан юм байна,алсыг харсан байна, Хэвэлдэг цаасийг манайхаас өөр шүтдэг улс байхгүй болохнээ, //азид//???????

0  |  0
зочин(122.201.31.44) 2016 оны 10 сарын 31

103.26.193.8 энэ нөхөр өөрийгөө ухаантан гээд бодчихжээ.

0  |  0
zochin(103.26.193.8) 2016 оны 10 сарын 31

DOLLARGUY KHAANA YU KHIIKH WE DEE . DELKHIIN WALIUT SHUU DEE. BUU TENEGLETSGEE

0  |  0
shuvuuhai(185.66.195.64) 2016 оны 10 сарын 31

Mongol bas ene arga hemjeeg avah heregtei bna

0  |  0
Top