Иракийн тусгай хүчнийхэн Мосул руу орлоо

2016 оны 11 сарын 01

Иракийн арми Мосулыг авахын төлөө тэмцэж байна. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, тус улсын тусгай хүчнийхэн аль хэдийн хотод ороод амжсан бололтой. Хотын төв хэсгээс ердөө нэг км хүрэхгүй зайд тэд байгаа аж.

Хот руу хийж буй дайралтаа өнгөрөгч баасан гаригт зогсоосон бөгөөд ахин жижиг бүлгүүдэд хуваах хэрэгтэй байсан хэмээн эх сурвалжид мэдээлжээ. Үүнээс өмнө арми болон курдын отрядууд хэд хэдэн сууринг исламын хэт даврагчдаас чөлөөлж амжсан билээ.

Германы Der Spiegel-д Мосул болон Алеппо-гийн тухай видео нийтлэгдсэн байна. Уг хотууд дахь нөхцөл байдал зарчмын хувьд янз бүр байгаа талаар бичлэгийн зохиогчид баталжээ.

Иракийн Мосул хотод одоогоор цэвэр ус, хоол хүнс, цахилгаан эрчим хүч бүгд байгаа гэнэ. Үүнд, голлох ач холбогдол нь АНУ тэргүүтэй эвсэл агаараас маш нарийн тооцооллоор цохилт өгч байгаатай холбоотой бөгөөд агаарын дайралтад энгийн ард иргэд бараг өртөхгүй байгаа гэжээ.

Харин Алеппо-д нөхцөл байдал эсрэгээрээ байна гэж германы хэвлэлд өгүүлсэн байна. Сирийн засгийн газар Оросын тусламж дэмжлэгтэйгээр террористуудтай огт тэмцэхгүй байгаа бөгөөд харин ч энгийн ард иргэдийн бослого хөдөлгөөнийг хатуу ширүүнээр дарж байна гэжээ.  

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top