Клинтоны сөрөг рейтинг Трампаас илүү гарчээ

2016 оны 11 сарын 01

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтоны сөрөг рейтинг бүгд найрамдахчуудаас нэр дэвшигч Дональд Трампынхаас илүүтэй өссөөр байгаа нь ABC телесуваг болон Washington Post сонины хамтран явуулсан санал асуулгын дүнгээс харагдаж байгаа аж.

Санал асуулгад нийт оролцогсдын 60% нь Клинтоны нэр дэвшсэн явдалд сөргөөр хандаж байгаа бол, Трамп-д 58% нь ингэж хандсан байна. Тэдний 49% нь Клинтоныг “маш тохиромжгүй” хэмээн дүгнэж, харин 48% нь Трамп-д мөн ингэж ханджээ.

Трампын талынхны 97%-д Клинтон огт таалагдахгүй байгаа бол, Клинтоны талынхны 95% нь Трампыг таалахгүй байгаа аж.

Энэхүү санал асуулгыг 10-р сарын 26-29-ний өдрүүдэд англи, испани хэл дээр сонгогчдын дунд зохион байгуулсан байна.  

Дашрамд дурдахад, Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Коби шинээр цахим захидлууд илэрсэнтэй холбоотойгоор өмнө нь хаагдаад байсан Хиллари Клинтонтой холбоотой хэргийг дахин сэргээхээр болсон тухай АНУ-ын Конгресс-т мэдээлж байсан билээ.

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.133) 2016 оны 11 сарын 01

69 настай зөнөг авгайгаар юугаа хийнээ. Тэнэг Америкууд

0  |  0
Top