Ленонардо ДиКаприо: Хэт оройтоогүй байгаа дээр нь яг юу хийж болох вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 01

Холливуудын нэрт жүжигчин Леонардо ДиКаприо продюсерлож, Фишер Стивенсийн найруулсан Before the Flood баримтат киног “National Geographic телевиз Youtube-т байршуулжээ.

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн тухай өгүүлэх "Before the Flood" баримтат кинонд ДиКаприогоос гадна Барак Обама, Бан Ги Мун, Илон Маск зэрэг нөлөө бүхий хүмүүс оролцсон байна.

Энэхүү баримтат кино өнгөрөгч аравдугаар сарын 30-нд “National Geographic” сувгаар анх цацагдаж, үзэгчдийн хүртээл болжээ. Дараагаар нь тус телевиз манай дэлхийд тулгамдаад байгаа цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хүн бүрт хүргэх үүднээс киног өөрсдийн Youtube сувагт байршуулжээ.

Баримтат киноны үйл явдалд Леонардо ДиКаприо дэлхий даяар аялж, цаг агаарын өөрчлөлт манай гарагт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг аж. Мөн тэрээр экологийн асуудалд эрдэмтэд, улс төрчид болон идэвхтнүүдийг татан оролцуулжээ. Тэрээр "Хэт оройтоогүй байгаа дээр нь яг юу хийж болох вэ?" гэдэг гол асуултыг дэлхий нийтэд тавьж байна.

https://www.youtube.com/watch?v=90CkXVF-Q8M 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.5.202.130) 2016 оны 11 сарын 02

шинээр хэрхэн амьтан нутагшуулах вэ, Улаанбаатар хотын утааг багасгахын тулд ямар арга хэмжээ авах вэ, айлуудыг яаж бага түлш хэрэглүүлж, цахилгааны асуудлыг нь хялбар шийдэх вэ, хөнгөлөлт энтр байна уу, эсвэл татаас энтр тавих уу гээд маш олон асуудал байна. Хоггүй Улаанбаатар, Хоггүй хөдөө гээд асуудал их байна. Лео-гийн санаачлага бол тэр хүнийх биш. Бусдад бидэнд ч хамаатай. Киног нь үзээрэй. Маш сайн бүтээл болсон байна. Эх оронч, эх дэлхийч үзлийг хамтдаа бүтээцгээе.

0  |  0
Зочин (202.5.202.130) 2016 оны 11 сарын 02

Нэр алдарт хүрсэн хэн боловч нийгмийн ухамсараа зөв ойлгож бусдыг уриалан дуудаж ийм зүйл хийх нь маш зөв алхам. Эхлээд нэр алдарт хүрэхэд брэнд энтр гээд л хэрэг болох зүйлс их. Зөвхөн өөрийнхөө тухай л бодно. Хорвоогийн гоё сайхантай танилцана, үзнэ, харна, ууна, иднэ, эдлэнэ, хэрэглэнэ. Дараа нь мэдээж тэр бүгдээс уйдна. Харин тэр үедээ ийм сайн санааны зүйл хийх хэрэгтэй. Манай Монголын одууд ч байгаа ш дээ. Өчнөөн л жил дууллаа, хуурдлаа, улс төрөөр явлаа, идлээ, уулаа. Одоо ядаж Туул голоо хэрхэн хамгаалах вэ, хотын эргэн тойрон дах ойг хэрхэн хамгаалах вэ,

0  |  0
Top