2016 оны 11-р сарын 15-29-ний өдрүүдэд Бархасбадь, Сугар гаригууд хэт ойртохтой холбоотойгоор дэлхий харанхуйлах гэнэ. Энэхүү мэдэгдлийг NASA-гийн тэргүүн Чарльз Болден сансрын агентлагийн хэвлэлийн албанд хийсэн байна.
Хоёр гаригийн хоорондын ялгаа зөвхөн 1 градус болтол ойртох талаар Болден мэдэгдэлдээ дурджээ. Үүний уршгаар, Сугар гаригийн гэрэлтүүлэг 10 дахин нэмэгдэж, энэ нь Бархасбадь гаригийн хийн мандлыг халаах аж. Ингэснээр Бархасбадь гариг их хэмжээний устөрөгч сансарт цацан, энэ нь Наран дээр хүчтэй дэлбэрэлт болох нөхцлийг бүрдүүлэх гэнэ.
Нарны гадаргуу Цельсийн 9 000 градус хүртэл халж, үүний улмаас нарны цагаан-шаргал өнгө нь хөх болж хувиран, дэлхий харанхуйлах гэнэ. Хоёр долоо хоногийн дараа нар хуучин хэвэндээ орох аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 2 )
Сугар гариг нарны аймгийн хоёр дох гариг, гурав дах нь манай дэлхий, дөрөв дөх нь ангараг, тав дах нь Бархасбадь байдаг. Ийм байхад яахаараа Бархасбадь, Сугар гаригууд хэт ойртохтой холбоотойгоор дэлхий харанхуйлана гэдэг билээ? Сугар гаригийн гэрэлтүүлэг 10 дахин нэмэгдэж, энэ нь Бархасбадь гаригийн хийн мандлыг халаана гэнэ шүү. Ийм цагаан солиотой юм бичиж ард олны тархи угаах ямар хэрэг байна?
БОЛЬЁ ОО