АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг хүчтэй удирдагч хэмээн тооцдог нь “Саддам Хусейныг ч хайрлах байсан” гэдгийг нь илтгэж байна гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден ардчилагч Хиллари Клинтоныг дэмжих цуглаан дээр үг хэлэхдээ онцлон дурдсан байна.
Харин Трамп Оростой холбоотойгоор түүний тухай өгүүлж буй бүхий л хамаарлуудыг үгүйсгэж байгаа бөгөөд энэ бүгдийг зориуд зохион байгуулж байгаа сөрөг явуулга хэмээн тооцож байгаа аж.
Тэрээр Клинтон сонгогчдын саналыг өөртөө татахын тулд түүнийг Орос болон WikiLeaks-тэй холбон хутгаж байгаа нь үнэхээр тэнэг үйлдлүүд хийж байна гэжээ.
“...Хиллари Клинтон тэртэй тэргүй Дональд Трампыг Оростой холбоотойг батлахыг оролдон, Путины тухай, цөмийн ноёрхлын тухай саар муу зүйлсийг өгүүлэх болно. Тэрээр сонгогчдын олонхийн саналыг авахын тулд энэ бүхнийг хийж байгаа гэж би баттай хэлж чадна” хэмээн бүгд найрамдахчуудын нэр дэвшигч өгүүлсэн байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 1 )
ta nar avgai narug songood yamar ur dund hurdeg tuhai umnuduus asuu tegeed songoltoo hii jiliin dardd amaa bariad ehleh bii