Хятад улс Ойрхи Дорнодыг зохицуулагчийн үүргийг АНУ-аас булааж авна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 02

Эдийн засгаараа Японыг гүйцэж, дэлхийд хоёрдугаарт бичигдэх болсноос хойш БНХАУ-д “АНУ-ыг гүйцэх” шинэ зорилго гарч ирсэн билээ. 2010 онд гарсан энэхүү үр дүнгээс хойш тус улсын удирдагчид жилийн ихэнх хугацааг дэлхий даяар “аялж” өнгөрөөдөг жишиг тогтоод буй. Эдгээр аяллууд нь БНХАУ-ын эдийн засгийн цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой хийгддэг бөгөөд очсон газар бүрт нь дундад улсын ашиг сонирхол шинээр бий болж, байсан нь улам томордог бичигдээгүй хуультай болсон. Тухайлбал, Си Зиньпин өнгөрсөн жил Хойд, Амнөд Америк, Африкийг хөндлөн гулд явж, шинэ зах зээл нээн, байсныгөө улам өргөжүүлэн томруулсан билээ. Гэхдээ хэдий дэлхийн хаа сайгүй хөрөнгө оруулалт хийж, нөлөөгөө батжуулсан ч гэсэн Орхи Дорнодод л чадахгүй байсан нь үнэн. Харин Си Зиньпин 2009 оноос хойш Ойрхи Дорнодод хөл тавьсан анхны удирдагч болсноороо тус бүс нутагт БНХАУ-ын ашиг сонирхол урьд өмнөхөөс илүү гэдгийг харуулсан. БНХАУ-ыг Европтой холбох “Шинэ Торгоны зам”-ын асуудлыг тэрээр тун чухалчилж буй ажээ. Ойрхи Дорнодод нөлөөгөө бэхжүүлэх замаар бүс нутагт зохицуулагчийн үүргийг АНУ-аас булааж авах алсыг зорилго бий ч гэж таамаглаж байгаа юм.   

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(119.40.99.2) 2016 оны 11 сарын 02

хятадууд толгой дээр нэг гарвал дийлдэхгүй

0  |  0
Top