Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон унадаг дугуйгаар ажилдаа ирдгээрээ алдаршаад байгаа билээ. Түүнийг өндөр албан тушаал хашдаг хэдий ч энгийн ард иргэдийн адил эгэлгүй даруухан байдлаар аж төрдөг хэмээн олон нийтийн сүлжээгээр магтан, зураг хөрөг нь тархаж байсныг бид сайн санаж байгаа.
Тэгвэл Британийн цагдаагийн газраас сайдыг унадаг дугуйгаар ажилдаа ирэхийг хориглосон байна. Түүнийг террористуудын бай болж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа бололтой. Одоо тэрээр албаны автомашинаар ажилдаа ирж, явах шаардлагатай болоод байгаа аж.
Борис Жонсон бол хот дотор унадаг дугуйгаар явахыг машид хөхүүлэн дэмждэг хүн бөгөөд чухам энэ төрлийн унаа л Лондон хотыг түгжрэлээс сэргийлнэ гэж тооцдог билээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )