Оросын тагнуул асан А.Литвиненкогийн хэргийн талаарх дүгнэлтийг Лондоны шүүх олон нийтэд нээлттэй болгожээ. Тэрээр Лондонд амиа алдсан бөгөөд үхлийн шалтгааныг нь цацраг идэвхит полоний 2010-т хордсон хэмээн тогтоож байсан юм.
ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны ажилтан байсан А.Литвиненко 2000 онд Лондонд зугтан ирж, улс төрийн орогнол хүссэн юм. Тэрээр хэдэн жилийн дараа Английн иргэншил олж авсан ч 2006 онд ОХУ-ын Тусгай албаны ажилтнууд болох Андрей Луговой, Ковтун нартай уулзаж, кафед цай уусныхаа дараа хордлогод орж амиа алдсан билээ. Сая гарсан дүгнэлт тэрхүү аяга цайнд полоний байсан гэдгийг баталсан байна.
Хэргийн шалгаж байх үед Их Британийн хуулийн байгуууллага Андрей Луговойг шилжүүлж өгөхийг хүссэн ч В.Путин татгалзсан хариу өгч байжээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 1 )
үнэн бол оросын тусгай мэргэжилтнүүд ажилаа л хийж. нөгөөтэйгүүр оросууд өөрсдөө алсан мэтээр жүжиг тавьсан байж бодох юм. учир нь англичууд түүнээс хэрэгтэй гэсэн юмаа авсан болохоор. эргээд өөрсдийнхөө хэрэгтэй юмыг алдахаас сэргийлж.