Хоёрхон минутын агаарын нислэг эрэлт ихтэй байна

2016 оны 11 сарын 02

Шотландын Уэстрей болон Папа-Уэстрей арлуудын хооронд Loganair нисэх компанийн гүйцэтгэдэг дэлхийн хамгийн богино нислэгийн тийзийг нэг сая дахь зорчигч худалдан авсан тэмдэглэлт үйл явдал болжээ.

Хоёр арлын хоорондох зай 2,7 км бөгөөд найман суудал бүхий бага оврын онгоц энэ зайг хоёр минутад туулдаг юм байна. Салхинд туугдах маягтай үед бол бүр 47 секунд болж багасдаг гэж  Guardian-д мэдээлжээ.

Энэхүү өвөрмөц нислэгийн азтанаар орон нутгийн оршин суугч Энн Рэндалл тодорсон байна. Энэ бүсгүй Шотландын Хатан хааны банкинд алба хашдаг бөгөөд ажлын шаардлагаар уг нислэгээр 10 мянга гаруй удаа зорчсон аж.

 

 

Хоёр арлын хоорондох энэхүү хоёр минутын нислэг Гиннесийн дээд амжилтын номонд дэлхийн хамгийн богино нислэг хэмээн албан ёсоор бүртгэгдсэн гэнэ.

 

Дашрамд сонирхуулахад, Австрийн People’s Viennaline нисэх компани Швейцариас Герман хүрэх найман минутын нислэгийг 11-р сарын 2-ноос эхлэн гүйцэтгэж эхлэх аж. 

 

Westray to Papa Westray flight

 

 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top